About Us

IEDC (Олон Улсын Боловсрол Хөгжлийн Төв) нь Английн Пийрсон (PEARSON) байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгч байгууллага ба сургууль, мэргэжлийн боловсрол, англи хэлний олон улсын стандарт хөтөлбөрийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, улмаар багш нарыг сургах, англи хэлний шалгалтын үйлчилгээ үзүүлдэг. Мөн бид Английн Грийнвичийн Их Сургуулиас баталгаажуулан олгодог 50 мэргэжлийн англи хэлний ур чадварын шалгалтыг авдаг ба энэ нь олон улсад итгэмжлэгдсэн сертификатаар баталгаажиж таны CV-г баяжуулж, ажлын байран дээр таны давуу талыг батламжилж, мэргэжлийн ур чадвар, ажлын бүтээмжийг дээшлүүлэх баталгаа болдогоороо онцгой ач холбогдолтой юм. Англи хэлний мэдлэгээ сорих эрмэлзэл бүхий сурагчдыг дэмжих, дэлхий дахинд тэдний үе тэнгийнхний харилцааг хөгжүүлэх, үүний тулд багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, залуу үеийнхний хооронд найрсаг харилцаа, нөхөрсөг өрсөлдөөнийг бий болгох эрхэм зорилгоор "Хилээр Хязгаарлагдахгүй Англи хэл" уриатай HIPPO Олон Улсын Англи хэлний олимпиадыг Монголд зохион байгуулдаг билээ. Улмаар сурагчид маань дэлхийн 50 гаруй орны хүүхдүүдтэй нэгэн зэрэг шалгалт өгч, өөрийгөө сорих боломжоор сурагчдыгаа ханган өгч байгаадаа бид баяртай байна. Англи хэлний мэдлэгийг зааж сургаж буй багш нарынхаа чадвар мэдлэгийг улам чанаржуулах, дээшлүүлэх, олон улсад англи хэл заах зэрэгтэй болгох зорилготойгоор Лондонгийн багшийн мэргэжил дээшлүүлэх коллэж, Gatehouse Awards байгууллагуудтай хамтран олон улсын TEFL/TESOL сургалтуудыг байнга зохион байгуулж байна.
Албан ёсны дистрибьютер
  • 76117500, 80804747
  • info@iedc.edu.mn
  • IEDC, #1204, Erdem Tower, Sukhbaatar square 20/8, Sukhbaatar-8, Ulaanbaatar 14200, Mongolia EN